Чуулганы дэгт өөрчлөлт орж буйг гишүүдэд сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-05 10:35:25

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын хуваарийг танилцуулав.

Тэрбээр өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай зэрэг нийт 10-аад хууль тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон болохыг дуулгав.

Түүнчлэн Хууль тогтоомжийн хууль оны эхнээс хэрэгжиж байгаатай холбоотой чуулганы дэгт өөрчлөлт орж буйг гишүүдэд сануулав.

Одоо “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Б.Туул

 

相关新闻