УИХ: Хуульчдын ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг бүрдүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-16 09:48:38

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-аас 2019 оны аравдугаар сарын 18-нд баталсан Өмгөөллийн тухай хуульд өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал буюу улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил болон хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхэлж байгаа хуульчийг өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад оруулахаас татгалзахаар заасан.


Энэ зохицуулалт нь өмгөөлөгчийн эрх авах шалгалтад оролцох хуульч шалгалтад бүртгүүлэхдээ дээр дурдсан ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаардаж, шалгалтадаа тэнцээгүй тохиолдолд ажлын байргүй болох эрсдэлийг үүсгэсэн байна. Иймд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад хуульч бүртгүүлэхдээ ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаардаж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж байсан Өмгөөллийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болголоо. Уг хууль батлагдснаар хуульч эрхэлж байгаа ажил, албан тушаалаасаа хамааралгүйгээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад орох боломжтой болж, хуульчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн юм.


Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хэрэгжиж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

相关新闻