Хэт даврагчид Туркээр дамжин Сири рүү явсаар байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Reuters/. “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэл болон бусад хэт даврагчидтай нэгдэхийн тулд Орос болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудаас олон мянган хүн Туркээр дамжин Сири рүү явж байна гэж Оросын аюулаас хамгаалах хүчний албаны хүмүүс мэдэгдлээ.
Оросын лалын шашинт цөөнх үндэстнүүд, тэдний дотор чеченьчүүд болон Төв Азийн улс орнуудын сөрөг хүчнийхэн Турк руу дүрвэж байна. Тэдний зарим нь “Лалын улс” болон хэв даврагчдын бүлэглэлүүдийг дэмждэг гэж албаны хүмүүс үзэж байна.
Өнгөрсөн оны зургадугаар сард Истанбулын олон улсын нисэх онгоцны буудалд болсон халдлагыг мөрдөн шалгах ажиллагааны дүнг Туркийн холбогдох албаны хүмүүс өнөө хэр нь танилцуулаагүй байгаа юм. Энэ халдлагыг Оросын өмнөд нутаг ба Төв Азийн улсуудын иргэд үйлдсэн байж магадгүй гэж тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Г.Доржханд