Цэрэгт татагдсан эрсийн ар гэрт түлшний дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-02 14:31:19
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь нар  Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүн баян тосгонд байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй цэрэг эрсээ эргэлээ.

Тус ангид алба хааж буй цэрэг эрсийн ар гэрийн захиас, эргэлтийг өгөхийн дашрамд Засаг даргын нэрэмжит бэлэг гардууллаа.

Мөн цэрэгт татагдсан эрсийн ар гэрийг судалсны үндсэн дээр 20 өрхөд түлээ, нүүрс олголоо. Учир нь өрх гэрээсээ ганцаараа ажил эрхэлж ам бүлээ тэжээж байсан эрчүүд цэргийн албанд мордсон нь тухайн өрхөд эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэл учирсан байна. Иймд цэргүүдийнхээ сэтгэл санааг өргөж ар гэртээ санаа зовохыг нь багасгахын тулд ийм арга хэмжээ зохион байгуулсан гэж Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

相关新闻