Багдадад амиа золиослогчид олон хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-01 11:28:08

БАГДАД. /Xinhua/. Иракийн нийслэл Багдад хотын төвд орших худалдааны захад өчигдөр амиа золиослогчид дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 28 хүн амь үрэгджээ. Энэ халдлагын хариуцлагыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл өөртөө хүлээсэн байна.

Иракийн цагдаа нарын мэдэгдсэнээр, амиа золиослогч хоёр эрэгтэй дэлбэрэлт үйлдсэний улмаас 50 гаруй хүн шархдаж, ойролцоох дэлгүүрүүд сүйтгэгджээ. Халдлага болох үед тус захад хөл хөдөлгөөн ихтэй байсан гэсэн мэдээлэл байна.

Иракийн хүчнийхэн улсынхаа хоёр дахь том хот болох Мосулыг тус бүлэглэлээс чөлөөлөхийн тулд өнгөрсөн оны 10 дугаар сараас цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Тус улсын Ерөнхий сайд Хайдер Аль-Абади саяхан мэдэгдэл хийхдээ “Ирак дахь “Лалын улс”-ын босогчдыг цэвэрлэхэд наад зах нь гурван сарын хугацаа орно” гэсэн билээ.

Иракийн хүчнийхэн Мосулыг чөлөөлөхөд анхаарлаа хандуулж байгаа энэ үед босогчид Багдад хот болон тус улсын бусад газарт террорист халдлага үйлдсээр байна.


Г.Доржханд

相关新闻