Таван хүнд генерал цол олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-28 11:25:19

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол олгов.

Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Дуламсүрэнгийн Даваад дэслэгч генерал, ТЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Буянхүүгийн Доньжчимбууд бригадын генерал, ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн орлогч хурандаа Хожгорын Лхагвасүрэнд бригадын генерал, ХХЕГ-ын Захиргаа, удирдлага эрхэлсэн орлогч хурандаа Жамсрангийн Бямбасүрэнд бригадын генерал, ШШГЕГ-ын дарга хурандаа Цэвэгмэдийн Амгаланбаярт бригадын генерал цол тус тус олголоо.

相关新闻