Гэрлэн чимэглэл хулгайд алдагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-26 17:44:29

Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайд сүрлэг сайхан гацуур босгож, гэрлэн чимэглэлээр чимээд удаагүй байтал бүх чимэглэл нь хулгайд алдагдаж, төмөр хашлагыг нь эвдэж сүйтгэсэн хэрэг саяхан гарлаа.

“Гэрэл сэтгэмж” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрынхан энэ ажлыг хариуцан гүйцэтгэсэн юм. Тус газрын Ерөнхий инженерийн яриагаар гацуурыг барьж угсрах, засал чимэглэлийн ажилд нийт 5 сая 900 мянган төгрөг зарцуулсан гэж байлаа.

Тэдний үзэж байгаагаар уг модыг хэрхэн яаж чимэглэж холболтуудыг хийсэн аргыг мэддэг хүн хулгайлсан байх магадлалтай гэснээс үзвэл санаатай үйлдэл болж таарах нь. Ер нь энэ удаад ч биш гудамжны гэрэл чийдэнг зориуд хагалах, гэрлийн шонг мөргөж эвдэж сүйтгэх байдал байнга гардаг тухай “Гэрэл сэтгэмж”-ийнхэн халаглан ярьж байсан.

                                                                                                                                       Б.Туяа

相关新闻