Korean Air-ийн нисгэгчид ажил хаялт зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-22 16:59:34

СӨҮЛ./TASS/. Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air “компанийн нисгэгчид өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай ажил хаялт зарлажээ. Үүний улмаас 18 нислэг, тэдгээрийн дотор олон улсын 4 нислэг хойшлогдсон байна.

Эдгээр дөрвөн нислэгийн 2 нь Токио, нэг нь Осака хотын чиглэлд үйлдэх нислэгүүд байжээ.

“Бид зорчигчдод хүндрэл учруулахгүй байх үүднээс бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна” гэж тус компани мэдэгдсэн байна.  

Korean Air-ын нисгэгчид сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаагаа ажил хаяж байгаа нь энэ юм. Үйлдвэрчний эвлэл болон компанийн удирдлагын хооронд болж байсан цалинг 34 хувиар нэмэгдүүлэх тухай хэлэлцээ мухардалд орсны дараа энэ удаагийн ажил хаялт эхэлжээ. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс цалинг нэмэгдүүлэхээс гадна ажлын нөхцлийг сайжруулах шаардлага тавьсан аж.

Харин "Korean Air" компанийн удирдлага мэдэгдэхдээ “манай компанид ажилладаг нийт 2300 нисгэгчдээс 189 нь ажил хаялтад оролцож байгаа. Ийм учраас ажлаа хийж байгаа нисгэгчдэд нэмэлт ачаалал ирэхгүй” гэжээ.

Х.Сарнай

  

相关新闻