Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-21 19:03:40

“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Энэ төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх хэдий ч тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой гэж  үзжээ. 2018-2025 онд жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10-21 сая тонн, 2026-2046 онд 21 сая тонн гэж үзвэл дээрх чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны доод хэмжээ дунджаар 15 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

相关新闻