Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлтэй газар дээр нь танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:18:52

Ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах ажлын хэсэг 15 суманд тав хоногийн хугацаатай ажиллахаар болсон байна.

Намаржилт, отор нүүдэл, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын албан даалгаварын хэрэгжилт, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлт, малчин өрхийн гар тэжээл бэлдсэн байдал болон малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, паразит өвчнөөс сэргийлэх угаалга туулгалт хэрхэн хийсэн зэрэг нэлээд хэдэн чиглэлээр сумдын цаг үеийн ажилтай танилцах юм байна.

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засварласан болон шинээр гаргасан худаг, улсын төсвийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өрмийн машин авсан аж ахуйн нэгжийн гаргаж буй худаг усны гүйцэтгэлийг үзэж, хүн эмнэлэгийн бэлэн байдал, эм бэлдмэлийн хүрэлцээ хангамжтай ч танилцах ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻