Өсвөр насны хүүхдүүд ахуйн хий үнэртэж мансуурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Цагдаагийн газраас хар тамхи мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодист хяналт тавин ажилладаг. Энэ сарын байдлаар ахуйн хийнд хордсон дөрвөн хүүхэд бүртгэгдсэн байна.
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд ахуйн хий үнэрлэж мансуурах тохиолдол ихэссэн байна. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар ахуйн хий үнэрлэж мансуурсан 13 хүүхэд байна. Тэдний эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтнуудад зөвлөгөө мэдээлэл өгч, хяналт тавьж байгаа аж. Эдгээр хүүхдүүд 14-16 насныхан юм. Иймд Цагдаагийн газар “хүүхдийг гэмт хэргээс урдчилан сэргийлэх ахуйн хий худалдан борлуулахыг хориглох албан мэдэгдлийг” аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэхээр болжээ.
Б.Оюун-Эрдэнэ