Д.Трампын ялалтыг баталгаажуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-20 11:26:41

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсныг тус улсын төлөөлөн сонгогчид баталгаажууллаа.

Сонгуульд ялснаас зургаан долоо хоногийн дараа Бүгд Найрамдах намын гишүүн Д.Трамп ялалтаа баталгаажуулахад шаардлагатай 270 саналыг авсныг баталсан байна.

Тэрбээр ялалтаа баталгаажуулсны дараа “улс орноо нэгтгэж, бүх америкчуудын ерөнхийлөгч байхын төлөө би шаргуу ажиллах болно” гэжээ.

Тэрбумтан Д.Трампын ялалтыг баталгаажуулахгүй, түүнийг дэмжихгүй байхыг төлөөлөн сонгогчдод хандан и-мэйлээр болон утсаар уриалж байсан юм.

Төлөөлөн сонгогчдын санал хураалтын дүнг ирэх оны нэгдүгээр сарын 6-нд Конгрессын нэгдсэн хуралдааны үеэр албан ёсоор зарлах ажээ.

Г.Доржханд

 

相关新闻