“Дугуйтай Санта” 29 дүгээр Тусгай дунд сургуульд зочилно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-20 11:20:03

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв, “Оргил дугуйн клуб хамтран “Дугуйтай Санта” сайн үйлсийн аяныг энэ сарын 25-нд 4 дэх жилдээ зохион байгуулахболжээ.

2013 оноос эхлэсэн уг аян иргэдээс хандив цуглуулан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг өгдөг. Өнгөрсөн онд Улаанчулуутад байрладаг  сургалтын төвийн 150 сурагчдад өвлийн өвгөний бэлэг болон бэлэн хувцас бэлэглэж байсан. Харин энэ жил  29 дүгээр Тусгай дунд сургуулийн дотуур байрны 200 гаруй сурагчдад бэлэг өгөх болсон байна. Тус сургуулийн дотуур байранд 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн амьдралын түвшин доогуур өрхийн хүүхдүүд амьдардаг. Тиймээс эдгээр хүүхдүүдэд итгэл найдвар, урам зориг өгөхөөр зорьж байгаа аж.

Ч.Ариунболд

相关新闻