Хорио цээрийн дэглэмийг цуцлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт малын гоц халдварт цэцэг өвчний голомт намжсан тул Сайншандад тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.
Халдварт өвчний голомттой Сайншанд сумын нэр бүхий малчны хонин сүрэгт энэ оны 11 дүгээр сарын 20-нд вакцин хийснээс хойш 21 хоногийн хугацаанд дахин халдвар тархаагүй учир хорио цээрийн дэглэмийг цуцалсан хэмээн тус аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд мэдэгдлээ.
Ингэснээр тус аймаг малын халдварт өвчний голомтыг бүрмөсөн дарсан бөгөөд аль ч сумаас мал мах бэлтгэж төв суурин газар руу чөлөөтөй тээвэрлэх боломж бүрдэв.
Аймгийн ХХААГ-аас халдварт шүлхий өвчний урьдчилан сэргийлэх тарилгад тэмээнээс бусад бүх мэдрэмтгий малыг хамруулсан төдийгүй ирэх жилийнхээ хэрэглэх вакциныг ч нөөцөлж авсан аж.
Х.Эрдэнэбулган