Чуулганы баасан гарагийн хуралдаан өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан өндөрлөлөө.
Үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийн дэмжсэн. Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.
Үүний дараа Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийснээр өндөрлөв. Өөрөөр хэлбэл өнөөдрийн чуулганы хуралдаан хэлэлцэхээр төлөвлөсөн 3 асуудлаа хэлэлцэж дуусгалаа.
Б.Туул