Автозамын хилийн боомтууд амарна
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 29-ний өдөр болон 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тус тус ажиллахгүй гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өглөө.
Дээрх өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амрах юм байна. Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
Бусад өдрүүдэд 2016 онд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу ажиллана.
Н.Туяа