Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвших материалаа хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-16 12:00:30

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийллээ.

Тэрбээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна" хэмээгээд сонгуульд шударгаар өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн юм.

АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар энэ үеэр хэлсэн үгэндээ сонгуулийг шударгаар зохион байгуулах болно хэмээв.

АН-ын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авах юм. Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь энэ сарын 19-ний өдөр гардуулан өгнө.

Б.Туул

相关新闻