УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдийн ирцийг танилцуулав. Өнөөдрийн хувьд 11 гишүүн гадаад томилолттой, 8 гишүүн орон нутагт, 3 гишүүн чөлөө авсан байна. Ингээд 10:10 минут болоход ирц бүрдсэн тул хуралдаж эхлэв.
Одоо товын дагуу Засгийн газраас өнгөрсөн сарын 11-нд өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг сонслоо. Санал дүгнэлтүүдтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Б.Туул