Шинэчилсэн бүртгэлд хамарснаар сонгуульд санал өгөх эрх үүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАН-ын гишүүд шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээр АН-ын дарга сонгох сонгуульд санал өгөх эрх үүсэх нь.
Ардчилсан нам энэ сарын 6-7-ны өдрүүдэд 1210 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр VI их хурлаа зохион байгуулсан. Их хурлаас хэд хэдэн шийдвэр гарсны нэг нь АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл явуулах асуудал юм.
Энэ сарын 12-нд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийх үеэрээ, "Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй. Тиймээс өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхэлж байна" хэмээн мэдээлж байсан.
Үүнтэй холбогдуулж АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл, татвар төлөлт, нэгдсэн цахим бүртгэлийг зохион байгуулах удирдамжийг тус намын дарга гаргасан байна. Тухайн намын гишүүн иргэний үнэмлэхний харьяа намын байгууллагад бүртгүүлэх гэнэ.
Б.Туул