Халхголд гал унтраах анги байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-15 13:56:15

Дорнод аймгийн Халхгол суманд гал унтраах анги байгуулахаар боллоо.

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар  2016 оны 66-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Уг тогтоол нь Онцгой байдлын ерөнхий газрын харъяа салбар, нэгжүүдийн зохион байгуулалтын тухай бөгөөд гал түймрийн эрсдэлтэй зарим суманд шинээр гал унтраах анги байгуулахаар болжээ.

Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв.

Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэхээр болсон байна. Халхгол сумын хувьд Дорнод аймгийн томоохон сумдын тоонд ордог. Хээрийн түймрийн давтамж өндөр, дан ганц түймэр гэлтгүй Буйр нуур, Халхгол зэрэг томоохон усны ай сав газар учир аялагчид болон загасчид усанд үйх осол олон удаа гарч байсан.

Сүүлийн жишээ дурдахад, өнгөрөгч хавар Буйр нууранд гурван хүн осолдож аймгийн болон Улсын ОБГ-ын албан хаагчид олон хоног эрж хайж байсан удаатай. Иймд орон нутагт ойр аврах анги байгуулж байгаа нь нүдээ олсон ажил болж байгаад Халхголчууд баяртай байна.

Б.Туяа

相关新闻