УИХ-ын чуулганы хуралдаанаар 6 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-15 09:07:18

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 6 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай шинэчилсэн найруулга, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай шинэчилсэн найруулга, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус хэлэлцэхээр товложээ.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тус хуулийн төслийг байнгын хорооны түвшинд "Засгийн газарт буцаах нь зүйтэй" хэмээн шийдвэрлэж байсан ч чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон. Тиймээс тус хуулийн төсөл дараагийн шатны хэлэлцүүлэгт ороод явж буй нь энэ юм. Уг хуулийн төсөлд төрийн дээд албан тушаалтнууд оффшор дансгүй байх асуудлыг тусгасан байдаг.

Чуулганы нэгдсэн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Б.Туул

相关新闻