MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Турк улс Алеппогоос 80 мянган дүрвэгч хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-14 10:16:47

АНКАРА. /Anadolu/.  Мягмар гарагийн үүрээр босогчдоос бүрэн чөлөөлсөн Сирийн Алеппо хотоос манай улс 80 мянган дүрвэгчийг хүлээн авна гэж Туркийн Шадар сайд Мехмет Шимшек мэдэгдлээ.

Тэрбээр өчигдөр твиттер хуудсандаа “хамгийн олон дүрвэгчийг улс орондоо хүлээж аваад байгаа Турк улс Алеппогоос 80 мянга хүртэлх тооны дүрвэгчийг хүлээж авна” гэж бичжээ.

Алеппо хотын зүүн хэсэгт байлдааны ажиллагаа дуусч, тус хот Сирийн засгийн газрын хяналтад бүрэн орсон тухай ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдсэн билээ.

Г.Доржханд

 

 

相关新闻