Алеппод байлдааны ажиллагаа дууслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-14 09:34:04

НҮБ. /Xinhua/. Сирийн Алеппо хотын зүүн хэсэг дэх цэргийн ажиллагаа дууссан гэж ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ “босогчдын хяналтад байсан сүүлчийн газруудыг Сирийн засгийн газрын цэргүүд чөлөөллөө” гэв.

Мөн босогчид тус хотыг орхин явахаар тохиролцсон гэж тэрбээр хэллээ.

Алеппо хотыг чөлөөлсөн нь хэдэн мянган хүний аминд хүрсэн дөрвөн жилийн дайныг дуусгахад нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна.

Газар дээрээс нь сурвалжилж байгаа сэтгүүлчид ярихдаа “сүүлийн хэдэн цагийн хугацаанд нэг ч удаа буун дуу сонсогдоогүй. Агаараас цохилт өгөөгүй” гэв.

Г.Доржханд

 

相关新闻