Ирц бүрдээгүй байнгын хороод өнөөдөр хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРӨчигдөр хуралдахаар товлогдсон ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болно.
Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр Ипотекийн зээлийн хөтөлбөр болон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээл, 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц зэргийн талаар мэдээлэл сонсохоор төлөвлөсөн байсан юм. Харин хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээллийг сонсох байсан ч аль аль нь ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон. Харин дээрх байнгын хороодыг өнөөдөр хуралдуулахаар тов гаргасан байна.
Мөн өнөөдөр хуваарийн дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо тус тус хуралдах аж.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ