Эрсдлийн санд хоёр сая гаруй төгрөг хуримтлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын энэ онд гаргасан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх албан даалгаврын дагуу тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын ажилтан бүрээс 10600 төгрөгийг хуримтлуулж Эрсдлийн санд төвлөрүүлж байна.
Одоогийн байдлаар Сайншандын II сургууль 860.000, III сургууль 667800, Сайншандын IV цэцэрлэг 201.400, VI цэцэрлэг 201.400, IX цэцэрлэг 254.400 буюу нийт 2 сая, 185 мянган төгрөгийг хуртимлуулжээ. Харин тус сум өвсний нөөцдөө 40 тн өвс, 10 тн хивэг бэлтгээд байгаа юм.
Х.Эрдэнэбулган