"Бөртэ чоно” шагналд нэр дэвшигчид тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2016" наадмын Оны шилдгийн шилдгүүдэд нэр дэвшигч эрэгтэй, эмэгтэй тамирчин, залуу тамирчин, дасгалжуулагч, багийн нэрс тодорлоо.
Оны шилдэг тамирчин шалгаруулах ёслол 12 дугаар сарын 23-нд болно. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ажлын хэсэг 2016 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг баг шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчдийг зарлаж байна. Улмаар спортын сэтгүүлчдийн санал асуулгаар оны шилдэг 3 эмэгтэй тамирчин, шилдэг 3 эрэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг баг, шилдэг 3 дасгалжуулагчийг тодруулах бөгөөд “Бөртэ чоно” ёслол болох үдэш 2016 оны шилдгийн шилдгүүдийг зарлана. Ингээд оны шилдгээр нэр дэвшигчдийг толилуулж байна.
Оны шилдэг залуу тамирчин
Б.Сумъяа- /Тэшүүр/ “Лиллехаммер-2016” залуучуудын олимпийн аварга
Б.Тэгшбаяр /Дугуй/ Өсвөр үеийн дэлхийн аварга
Э.Тэмүүжин /Пүүл бильярд/ Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт
Оны шилдэг баг
• Сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг-Азийн элсний спортын наадмын мөнгөн медальт
• Сагсан бөмбөгийн оюутны 3x3 шигшээ баг-Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт
• Волейболын “Хасу мегастар” клубийн эрэгтэй баг-Улсын хэмжээний таван тэмцээнд түрүүлсэн
• Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг-Оюутны ААШТ-ий аварга
• Хөлбөмбөгийн “Эрчим” клуб-Үндэсний дээд лигт 10 удаа түрүүлсэн
Оны шилдэг дасгалжуулагч
Ч.Базарсүрэн-Жүдо, пара жүдо
Д.Батсүрэн-Бокс
Ц.Баярсайхан-Чөлөөт бөх
Ж.Ганхуяг-Буудлага
Ё.Төмөрбатаа-Бокс
Б.Төрбат-Хөнгөн атлетик
Ц.Хосбаяр-Хүндийг өргөлт
Ц.Цогтбаяр-Чөлөөт бөх
Х.Эрдэнэт-Од-Жүдо
Д.Өлзий