АНУ, Канад, ИБУИНВУ-д төрсөн Монгол хүүхдүүдийн иргэншлийн асуудлыг шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-13 12:59:13

Хоёрдмол харьяаллын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ГХЯ, ХЗДХЯ-ны хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ.

Тус ажлын хэсэг зөвхөн АНУ, Канад, ИБУИНВУ зэрэг хөрсний зарчмын дагуу иргэншил олгодог улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэн буюу монгол эцэг эхийн дундаас төрсөн монгол хүүхдэд Монгол Улсын иргэн болох боломжийг олгох асуудлыг судлах юм.

Өөрөөр хэлбэл, дээрх улсад төрсөн хүүхдүүд тухайн улсынхаа хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд тус улсын иргэн болдог. Гэтэл манай улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа Харьяатын тухай хуулиар хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөггүй тул эдгээр хүүхдүүд нь Монгол Улсын иргэн байх боломжгүй байгаа юм.

Иргэний бүртгэлийн байгууллагаас гарсан судалгаагаар бол, 1998 оноос хойшхи хугацаанд 5000 орчим хүүхэд хилийн чанадад төрсөн. Эдгээрээс 2800 гаруй нь АНУ, Канад, ИБУИНВУ-д төрж, шууд тус улсын иргэн болоод байна.

Б.Туул

 

相关新闻