Истанбул дахь дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРТуркийн Истанбул хотод болсон дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй гэж Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, орон нутгийн цагаар бямба гарагийн орой 10:30 цагт Истанбул хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хоёр удаагийн дэлбэрэлт болж 38 хүн амиа алдаж, 136 иргэн шархадсан юм.
Гадаад харилцааны яам тухайн өдөр Истанбул дахь Ерөнхий консулын газарт хандаж асуудлыг тодруулсан байна. Ингэхэд манай улсын иргэн өртөөгүй гэсэн албан ёсны мэдээлэл өгсөн аж.
Истанбул хотод манай улсын 3500 орчим иргэн оршин суудаг гэсэн бүртгэл байдаг.
Б.Туул