Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороо хуралдаагүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр 09.00 цагаас хуралдах хуваарь гаргасан ч одоогоор ирц бүрдээгүй учир хуралдаан эхлээгүй байна.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байлаа.
Үүний дараа дээрх байнгын хороод хамтран хуралдаж Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээлэл сонсохоор төлөвлөсөн. Гэвч дээрх байнгын хороодын хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна.
Н.Туяа