Каирт болсон халдлагыг лалын хэт даврагчид үйлдсэн бололтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-12 11:42:24

КАИР. /Anadolu/. Ням гарагт Каир хотын христийн сүмд болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газар хатуу хяналт тавих болно гэж Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси мэдэгдлээ. Дэлбэрэлтийн улмаас наад зах нь 25 хүн амиа алдаж, 49 хүн шархаджээ.

Аль-Сиси энэ хэргийг “террорист халдлага” гэж үзэж байна.

Тэрбээр хэлэхдээ “энэ халдлагатай холбоотой хэнийг ч болов шударга шүүхийн өмнө аваачна” гэжээ.

Өмнөх ерөнхийлөгчийг түлхэн унагасан 2013 оны төрийн эргэлтээс хойш Сисигийн засаг захиргаа лалын тэрс үзэлтнүүдийг дарах ажиллагаа явуулж байгааг Египетийн христийн шашинтнууд дэмжиж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр, өчигдөр болсон халдлагыг лалын хэт давруу үзэлтнүүд үйлдсэн байж магадгүй. Тэд Сисигийн засаг захиргааг эрс эсэргүүцэж, христийн шашинтнуудыг өөрсдийн дайсан гэж үздэг ажээ.

Г.Доржханд

.

相关新闻