42 шатарчин оюуны спортоор хурд хүчээ сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-11 19:09:37
Yesukheitumur Tumurbaatar

Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, БТСГ-аас хамтран Төв аймгийн Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 10-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус тэмцээнд 27 сумын 42 шатарчин оролцож, спорт цогцолборын зааланд оюуны спортоор хоорондоо хурд хүчээ сорин өрсөлдлөө. Тэмцээнд эрэгтэйчүүдээс Аргалант сумын тамирчин Г.Эрдэнэбаяр 3 дугаар байр, Баянчандмань сумын тамирчин Ж.Бат-Өлзий хоёрдугаар байр хүртсэн бол Зуунмод сумын тамирчин Т.Даваадугар нь 1-р байрт орсон амжилтаар тэргүүллээ.

Харин эмэгтэйчүүдээс Баяндэлгэр сумын тамирчин Я.Бямбаа 3 дугаар байр, Жаргалант сумын тамирчин Ж.Балжидмаа 2 дугаар байр, Баянчандмань сумын тамирчин Г.Тэмүүлэн нар тэргүүн байрт орж шилдгээр шалгарлаа.

Тэмцээний шүүгчээр Аймгийн БСГ-ын мэргэжилтэн Р.Энх-Амгалан, Аймгийн БТСГ-ын арга зүйч Л.Хишигдэлгэр, Хүмүүн Цогцолбор ахлах сургуулийн багш Б. Аминдаваа нар ажилласан талаар зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Мөн тус тэмцээн нь УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохиодог бөгөөд энэ жилийн хувьд Швейцарь технологоор тоглогдсон гэдгийг Төв аймгийн БТСГ-ын арга зүйч Л.Хишигдэлгэр онцолж байсан юм.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

相关新闻