Амь үрэгдсэн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Цагдаагийн газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдыг эргэн дурсан, мөнхжүүлэх “Бид мартахгүй” өдөрлөгийг энэ сарын 09-ний өдөр зохион явуулав.
“Бид мартахгүй” арга хэмжээний хүрээнд албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь үрэгдсэн таван алба хаагчдын ар гэрийнхэнтэй уулзаж, тэдний сэтгэлийн үгийг CD-нд буулган нийт бие бүрэлдэхүүнд танилцуулан нэг минут чимээгүй зогсон хүндэтгэл үзүүлсэн талаар ЦГ-ын ОНХАхлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа хэлж байлаа.
Мөн Төв аймгийн Цагдаагийн газрын хүндэтгэлийн өргөөний “Бид мартахгүй” хүндэтгэлийн буланд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Р.Булгантамир агсны зургийг байрлуулж хүндэтгэл үзүүлсэн тухай тус хамт олны зүгээс тайлбарлаж байсан юм.
Улсын хэмжээнд Цагдаагийн газрын түүхэнд ажил үүргээ гүйцэтгэж байгаад алтан амиа алдсан 72 албан хаагч байдаг бөгөөд бид энэ хүмүүсээ үеийн үед дурсан санах болно гэдгээ цагдаагийн газрын хамт олон онцолж байлаа.
Т.Есүхэйтөмөр