Иргэд эрхээ баталгаажуулахаар жагсав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХүний эрх хөгжил төв ТББ, Хүний эрхийн үндэсний комиссоос “Оролцооны эрхийг баталгаажуулъя” цуглааныг Нийслэл, Дорнод, Хэнтий, Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан цуглаан Сүхбаатарын талбайд болсон юм.
Цуглаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөгчид, хүүхдийн эрхийн байгууллагууд, орон нутгийн Мөнгөн хуримтлалын Бүлгийн Холбоод, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл оролцов. Төр засаг шийдвэр гаргагчдад Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан хөгжлийн бодлого шийлдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах ёстой, гэсэн уриалгад цуглаанд оролцогсод санал нэгдэв. Төрийн зүгээс бодлого шийдвэртээ иргэдийн саналыг тусгаснаар хүний эрхийг хангах ажил хөрсөнд бууна гэдгийг жагсагчид хэлж байв.
Б.Заяа