Л.Гүндалай АН-д элсэхээр өргөдлөө өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-09 13:58:47

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийх үеэрээ АН-даа орохоор болсноо мэдэгдлээ.

Тэрбээр, “Би АН-ыг ядарч явахад гишүүн нь байж, задарч явах үед нь гарч байсан түүхтэй. Энэ удаа АН Их хурлаа хийж, дүрмээ шинэчлэн боловсруулж, ҮЗХ-аар асуудлаа шийдүүлэхгүй, нийт гишүүдээрээ асуудлаа шийдүүлэх, мөн нийт гишүүдээрээ хэлэлцүүлж намын даргаа сонгох байдлаар дүрмээ өөрчилсөн нь намайг АН-даа эргэж орох, АН-ын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Монголын ардчилал, монгол орны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах боломж нөхцөл бүрдлээ гэж үзэхэд хүргэлээ. Тиймээс би АН-д эргэж орж, ардчилал, Монголын ард түмний төлөө хүчин зүтгэхээр болж байгаагаа мэдэгдье” гэсэн юм.

Тэрбээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт тус намд элсэх өргөдлөө өгсөн бөгөөд эргэж хариу өгөхөөр мэдэгджээ.

Б.Туул

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

相关新闻