Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар дэмжлээ.
Н.Туяа