Чуулганы өмнө байнгын хороод хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд эхэлж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай гэсэн хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
Байнгын хороодын хуралдааны дараа чуулган хуралдах аж.
Б.Туул