Индонезид жижиг оврын нисэх онгоц сураггүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖАКАРТА. /Antara/. 13 хүн тээвэрлэж явсан жижиг оврын нисэх онгоц Индонезийн нутгийн баруун хэсэгт сураггүй алга болжээ. Онгоцыг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Тус улсын цагдаа нарын мэдэгдсэнээр, уг онгоц бямба гарагт Банка арлаас 400 км зайтай орших Батам арлыг зорин хөөрчээ.
Нисэх онгоцонд найман цагдаагийн офицер болон нисэх багийн таван гишүүн сууж явсан байна.
Аврах албаныхан өчигдөр орой сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “бид онгоц радарын дэлгэцнээс алга болсон газрын орчмоос гурван хүний цогцос олсон” гэв. Тэд мөн нисэх онгоцны суудлын хэсэг бололтой биет болон цагдаагийн баримт бичгүүд олжээ.
Сураггүй болсон онгоцыг хайх ажиллагаанд тэнгисийн цэргийн хүчний 15 хөлөг онгоц оролцож байна.
Өнгөрсөн сард тус улсад уулархаг газарт цэргийн нисдэг тэрэг осолдсоны улмаас гурван хүн амиа алдаж байсан юм.
Г.Доржханд