Афганистаны тогтвортой байдлын асуудлаарх олон улсын бага хурал Энэтхэгт болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ-ДЕЛИ. /Reuters/. Афганистаны байдлыг тогтвортой болгохын тулд бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаарх олон улсын бага хурал Энэтхэгийн хойд нутгийн Амритсар хотод болж байна. Бямба гарагт эхэлсэн хоёр өдрийн бага хуралд 40 гаруй улс болон олон улсын байгууллагын нөлөө бүхий албаны хүмүүс оролцож байна.
Афганистанд тогтвортой байдал бий болгохын тулд тус улсын Засгийн газар болон лалын босогчдын “Талибан” хөдөлгөөнийхний хооронд энхийн хэлэлцээ хийх асуудлыг эрчимжүүлэхийг тэд голлон хэлэлцэж байна.
Өнгөрсөн онд Афганистанд урьд урьдын жилүүдийнхээс олон буюу 10 мянга гаруй иргэн амь үрэгдэж, шархаджээ.
Афганистан руу буцаж очсон дүрвэгчдийг хэрхэн дэмжих асуудлыг бага хуралд оролцогчид мөн хэлэлцэж байна.
Афганистанд тусламж дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хамтарсан мэдэгдлийг ням гарагт гаргаснаар бага хурал өндөрлөнө.
Г.Доржханд