Хүн амын дундах өвчлөлийг илрүүлэхэд явуулын үзлэг, оношилгоо чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНХүн амын өвчлөл эрүүл мэндийн байгууллагад дутуу бүртгэгдэж байна. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо байнга хийдэггүйтэй холбоотой юм. Хүн амын дундах “нууц” өвчнийг илрүүлэхийн тулд эмч нарын баг бүрдмэл үзлэг хийх хэрэгтэй ажээ.
Эрүүл мэндийн бүрдмэл үзлэг гэдэг нь зургаагаас дээш тооны нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг, оношилгоог хэлдэг. Энэ үзлэгийг хийхийн тулд эмнэлэгийн хүчин чадал, зохион байгуулалт, боловсон хүчин, материаллаг бааз нэн чухал юм. Гэтэл хөдөө орон нутаг дахь эмнэлгийн байгууллага ийм явуулын эмнэлэг буюу үзлэг оношилгоо хийх боломж хомс байгаа нь хүн амын дундах өвчлөлийг илрүүлж чадахгүй байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ