Байнгын хороод санал дүгнэлтээ хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-02 10:10:06

Өнөөдөр УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалт, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно. 

Байнгын хороод Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Тухайлбал Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ.

Дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаж дээрх байнгын хороодоос ирүүлсэн санал дүгнэлтийг хэлэлцэн, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх аж

Н.Туяа

相关新闻