СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилохыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа уг орон тооны бус гишүүнд Сангийн яамнаас нэр дэвшүүлсэн төлөөлөгчийг танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Нямандэлэгийн Мандуул нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 2003-2007 онд Болгар улс дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлага, 2011-2014 онд АНУ-д Брендайз Их сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн. 2007 оноос өнөөдрийг хүртэл Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчээс асуух асуулт байгаагүй тул түүнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр батлахыг хуралдаанд оролцогсдын 76.6 нь дэмжлээ.
Б.Туул