Хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-29 14:26:28

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшууллаа.

Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, зарим гишүүд ажлын шаардлагын улмаас хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хийхээр тогтов.

Б.Туул

相关新闻