Бодибилдинг, фитнессийн 2017 оны ДАШТ Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-29 10:47:10

Монгол Улсад анх удаа бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү тэмцээн нь Улаанбаатар хотноо 2017 оны 10 дугаар сарын 3-9-нд болох бөгөөд дэлхийн 61 орны 1000 гаруй тамирчид оролцох боломжтой юм. 2017 онд МБФХ-ноос олон тэмцээн, уралдаан зохион байгуулахаар болжээ. Жил бүр болдог хот, улсын аваргын тэмцээнийг өвөрмөц байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, тус спортыг үзэгчдэд илүү ойр байлгах үүднээс сонирхолтой хэлбэрээр зохион байгуулахаас гадна шагналын санг өндөрсгөхөөр болсон байна.

Д.Өлзий

相关新闻