АН-ын Их хурлын төлөөлөгчдийн нэрс энэ сарын 30-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-28 14:51:23

Ардчилсан намын VI их хурал ирэх сарын 06-нд  хуралдана.

Үүний наана намын анхан шатны байгууллагууд энэ сарын 26-27-ны өдрүүдэд хуралдаж, хурлын төлөөлөгчийг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Төлөөлөгчийг сонгох журмын дагуу намын анхан шатны байгууллага буюу сум бүрээс 1 төлөөлөгч, аймгийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагуудын төлөөллүүд оролцоно.

Тус намын анхан шатны байгууллагууд хурлаас гарсан төлөөлөгчдийн нэрсийг энэ сарын 30-ны дотор АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт хүргүүлсэн байх гэнэ.

Б.Туул

相关新闻