АН-ын бүлэг хуралдах ч мэдээлэл хийхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хурлын дараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхгүй, лхагва гарагт бүлгийн ээлжит бус хурал хийнэ. Үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр тогтжээ.
Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. УИХ дахь намуудын бүлэг даваа гарагт хуралдаж, тухайн долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэдэг юм.
Б.Туул