Энэтхэгт галт тэрэгний ослоор амиа алдсан хүмүүсийн тоо 145 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-22 11:40:43

ШИНЭ ДЕЛИ. /Kyodo/. Энэтхэгийн хойд нутагт галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 145, бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо 170 болж нэмэгджээ.

Өнгөрсөн ням гарагт шилжих шөнө тус улсын Уттар-Прадеш мужийн Канпур хотын ойролцоо 14 вагон бүхий галт тэрэг замаасаа гарч осолдсон юм.

Аврагчид 24 цагийн турш аврах ажиллагаа явуулсан байна.

Тус улсын Төмөр замын яамны мэдэгдсэнээр, төмөр замын засварын ажлыг зохих ёсоор хийгээгүйн улмаас осол гарсан бололтой.

Энэтхэг бол төмөр замын сүлжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог улсуудын нэг юм. Тус улс өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Гэсэн хэдий ч галт тэрэг болон төмөр замын тоног төхөөрөмжүүд элэгдэн хуучирсны улмаас тус улсад галт тэрэг замаасаа гаран осолдох тохиолдол түгээмэл гардаг байна. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Уттар-Прадеш мужид галт тэрэг осолдсоны улмаас  39 хүн амиа алдаж, 150 хүн гэмтэж бэртэж байв.

Тус улсад өдөрт  23 сая хүн галт тэргээр зорчдог ажээ.

Г.Доржханд

 

 

相关新闻