Халдварт өвчний голомт бүрэн арилаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ сарын 21-ний байдлаар Дорноговь аймагт малын гоц халдварт цэцэг өвчний 2 голомт байгаа талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.
Тодруулбал Сайншанд сумын 6 дугаар баг болон Дэлгэрэх сумын нутагт 3 өрх айлын хотонд халдварт өвчний голомт арилаагүй байгаа бөгөөд мал эмнэлгийн мэргэжилтнүүд шаардлагатай вакциныг тарьж, албаныхан хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөн ажиллаж байна.
Вакцин хийснээс хойш 21 хоногийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тохиолдолд хорио цээрийн дэглэмийг цуцалдаг бөгөөд одоогоор дахин өвчлөл бүртгэгдээгүй байгаа аж.
Тус аймгийн ХААГ-аас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 404300 бог малд ариутгал халдваргүйтгэл хийсэн бол 3106 өрхийн 758730 хонин сүргийг тарилгад хамруулаад байна.
Х.Эрдэнэбулган