БУЛГАН: Математикийн олимпиадад багийн нэгдсэн дүнгээр Хутаг-Өндөр сумын ЕБС тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. 2025-2026 оны хичээлийн жилийн төрөлжсөн олимпиадын математикийн хичээлийнх арванхоёрдугаар сарын 13-14-нд боллоо.
Математикийн хичээлийн олимпиадыг Математикийн ухааны доктор, Монгол улсын гавьяат багш Шагдарын нэрэмжит болгон 15 дахь жилдээ зохион байгуулж байна.
Олимпиадад аймгийн 19 сургуулийн 200 гаруй оролцогч 6 ангилалд оролцож оюун ухаанаа сорилоо. Ангилал бүрээс шилдэг багш, сурагчдаа шалгаруулан урамшуулж 4 сурагч, 2 багшийг "Шагдар багшийн нэрэмжит шагнал"-аар шагнаж урамшууллаа.
Математикийн олимпиадад багийн нэгдсэн дүнгээр Хутаг-Өндөр сумын ЕБС тэргүүллээ.
C ангилал буюу 5-6 дугаар ангийн сурагчдын олимпиадад
Хутаг-Өндөр ЕБС- Т. Хишигтбуян 1-р байр
Баян-Агт ЕБС- Г.Энхмөрөн 2-р байр
Хутаг-Өндөр ЕБС- Б.Мичидмаа 3-р байр
D ангилал буюу 7-8 дугаар ангийн сурагчдын төрөлд
1-р сургууль-Б. Энхтогтох 1-р байр
1-р сургууль-А. Билгүүн 2-р байр
Хутаг-Өндөр ЕБС- М. Дөлгөөн 2-р байр
2-р сургууль- Б. Цолмонбаяр 2-р байр
Е ангилал буюу 9-10 дугаар ангийн сурагчдын төрөлд
Хутаг-Өндөр ЕБС-М.Нандин-Эрдэнэ 1-р байр
1-р сургууль- Ц.Дүүрэнбилэг 2-р байр
2-р сургууль- М.Аялгуу 3-р байр
2-р сургууль- Б.Нямбаяр 3-р байр
F ангилал буюу 11-12 дугаар ангийн сурагчийн төрөлд
2-р сургууль- Б.Дөлгөөн 1-р байр
2-р сургууль - Б.Түшиг 2-р байр
2-р сургууль Б.Эрдэнэтогтох 2-р байр
Хутаг-Өндөр ЕБС- Д.Гантогтох 3-р байр
S ангилал буюу бага ангийн багш нарын төрөлд
Хялганат ЕБС- М.Саранцэцэг 1-р байр
Дашинчилэн ЕБС-М.Өсөхжаргал 2-р байр
Хутаг-Өндөр ЕБС - Л.Батцэцэг 3-р байр
Т ангилал буюу математикийн багш нарын төрөлд
Хутаг-Өндөр ЕБС- Б. Дүүбаяр 1-р байр
Хялганат ЕБС- Э.Хишиг-Ундрал 2-р байр
Хангал ЕБС- Д.Цэнджав 3-р байрт тус бүр шалгарлаа.
Олимпиадыг Булган аймгийн Боловсролын газар зохион байгуулсан бөгөөд Монгол улсын гавьяат багш Д.Шагдарын гэр бүл, үр хүүхдүүд, Боловсролын газрын ахмад арга зүйч нар, Булган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Э.Түвшинмөнх захирал дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.
Булган аймагт зохион байгуулсан Улсын математикийн 53 дугаар олимпиадыг Булган аймгийн Бугат сумаас төрсөн Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Д.Шагдарын нэрэмжит болгон зохион байгуулж, түүний хүү Ш.Лхагва тасралтгүй арав гаруй жил ивээн тэтгэж, үр хүүхэд, төрөл төрөгсөд, шавь нар нь хамтран ажиллаж иржээ.

Д.Шагдар нь улсад 50 жил багшлахдаа Монгол улсын боловсролын академийг хөгжүүлэх, математикийн сургалтын агуулга, арга технологийг тухай бүр шинэчлэн, эрдэм боловсрол өндөртэй, өв тэгш хүмүүжилтэй авьяаслаг олон зуун багш нарыг бэлтгэх, багш боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт-үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах сургалтын орчныг шинэ нөхцөлд өөрчлөн зохион байгуулах талаар цогц хөтөлбөрүүд боловсруулан, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлсэн.
Тийм ч учраас түүний олон зуун шавь нараас математикийн ухаанаар 1, эдийн засгаар 2, боловсрол судлалаар 20 гаруй доктор төржээ. Тэрбээр сурагч, оюутнуудын сурах бичиг зохион хэвлүүлэхэд түлхүү анхаарсны үр дүнд түүний “Математик 6”, “Математик 7”, “Алгебр анализийн эхлэл 9” зэрэг сурах бичгүүдийг өнөөдөр ч өргөн хэрэглэсээр байна. Мөн дунд сургуулийн 1-11 дүгээр ангийн математикийн сурах бичиг, их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан 3 сурах бичгийг редакторлаж хэвлүүлснээс гадна эрдэм шинжилгээний 200 гаруй бүтээл туурвисан нь түүний уйгагүй хөдөлмөрч, шантаршгүй хичээл зүтгэлийг нь харуулж байна.
Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Д.Шагдарын эрдэм шинжилгээний
ажлаа зөвхөн математик төдийгүй сурган хүмүүжүүлэх ухаан, математик заах арга
болон түгээн дэлгэрүүлэх, орчуулгын чиглэлээр хийж байсан бөгөөд түүний эрдэм
шинжилгээний ажлын гол чиглэл нь “Санамсаргүй процессийн математикийн асуудал”
юм. Энэ талаар бичсэн олон бүтээлийг нь гадаад, дотоодын олон эрдэмтэн өндрөөр
үнэлсэн байдаг.
Ulaanbaatar