Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-19 14:29:11

Энэ сарын 26-нд Дорноговь аймгийн ЗДТГ-аас орон нутгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнийг Сайншанд хотноо зохин байгуулахаар төлөвлөж байна.

Зөвлөгөөнд тус аймагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлал, хөдөө аж ахуй, нийтийн  хоол, үйлдвэр үйлчилгээ, худалдаа жижиг дунд бизнесийн гээд салбар бүрийн төлөөллийг оролцуулах бөгөөд тэднийг орон нутгаас  хэрхэн дэмжиж ажиллах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй бэрхшээл, ажлын байр, мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ зэрэг нэн  тулгарч буй  нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож хамтран ажиллах талаар ярилцах юм.

Ялангуяа орон нутагт жигд үйл ажиллагаа явуулдаг, цаг хугацаандаа татвараа төлдөг, ажлын байрыг нэмэгдүүлдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллах бодлого барьж байгаа талаар тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Түвшинтөр ярив.

Тус аймагт 1000 гаруй бизнес эрхлэгч аж ахуй нэгж, хувь хүмүүс үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний 300 гаруй нь идэвхтэй ажилладаг байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻