Японы хойд нутагт цунамийн сэрэмжлүүлэг зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-12-12 12:27:56

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /Xinhua/. Японы хойд нутгийн Аомори мужид өнөө өглөө 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа Цаг уурын агентлаг Номхон далайн хойд эргийн дагуу цунамийн сэрэмжлүүлэг гаргажээ. 


Японы Цаг уурын агентлагийн /JMA/ мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 11:44 цагт Аоморигийн Номхон далайн эргээс холгүй 20 км-ийн гүнд болсон бөгөөд 7 түвшний шатлалаар дөрөвдүгээр түвшний хүчтэй газар хөдөлсөн байна.


Газар хөдлөлтийн хүчийг анх мэдээлсэн JMA агентлаг Номхон далайн эрэг дагуух Хоккайдо, Аомори, Иватэ, Мияги мужуудын эргийн бүс нутгуудад цунамийн сэрэмжлүүлэг гаргаж, 1 хүртэлх м өндөр давлагаа үүсэж болзошгүйг анхааруулжээ. Газар хөдлөлтийн голомт нь хойд өргөргийн 40.9 градус, зүүн уртрагийн 143.0 градуст байжээ.


Даваа гаргийн орой тус бүс нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Аомори мужийн зарим хэсэгт 6-гаас дээш түвшний чичирхийлэл бүртгэгдсэний дараа JMA-гийн мэргэжилтнүүд Иватэ муж болон Хоккайдо, Аомори мужуудын зарим хэсэгт цунамийн сэрэмжлүүлэг гаргахад хүрсэн билээ.



相关新闻